
Бакалаврын өдрийн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралд оюутан элсүүлэх журам
МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл орон даяар 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 6 дугаар сарын 23-ны өдрийн 12.00 цаг хүртэл https://burtgel.num.edu.mn элсэлтийн системээр явагдана.
Бүртгүүлэх гарын авлагатай танилцахЭлсэх хүсэлт гаргагч нь элсэлтийн системд нэвтрэхдээ БҮТ-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч элсэн суралцах хүсэлт гаргана.
БСШУСЯ-аас баталсан их, дээд сургуульд элсэгчдийн хангасан байх босго онооноос багагүй байна.
МУИС-д сайн суралцаж, эрдэм шинжилгээ, судалгаа, олон нийтийн ажилд амжилт гаргаж буй оюутнуудын сурах бололцоог хангах, тэднийг дэмжих зорилгоор гадаад дотоодын олон байгууллага, хувь хүмүүс тэтгэлэг олгодог.
МУИС-ийн оюутнууд нь сургууль хоорондын хамтын ажиллагаа, оюутан солилцооны гэрээтэй дэлхийн 100 орчим их, дээд сургуулиудад оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой.
МУИС нь оюутны 5 дотуур байртай бөгөөд гадаадын 200, дотоодын 1400 гаруй оюутан хүлээн авах хүчин чадалтай, 405 стандарт өрөөтэй. Дотуур байранд орох хүсэлт гаргасан суралцагчдын 98 % нь байраар хангагддаг.
Эрдмийн хэт цахиваас Хөгжлийн гал бадармой
The sparkle of the knowledge causes the fire of wisdom.
Монголоо манлайлж Дэлхийд өрсөлдье
Leading Mongolia-Competing in the world.
МУИС-ийн оюутан Монголын ирээдүй
NUM student The future of Mongolia
We admire true knowledge, humanism and intelligence
Бакалаврын түвшний суралцагч
Бакалаврын түвшний хөтөлбөр
Бакалаврын түвшний магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр
2022 онд ЭШ-ын оноо 750-аас дээш оноотой элсэгч
Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар
elselt@num.edu.mn
registraroffice@num.edu.mn
75754400, 77307730 – 1122, 1124