ЭЛСЭГЧДЭД ОЛГОХ ТЭТГЭЛЭГ

  1. ББШУЯ-наас тогтоосон Олон улсын болон улсын олимпиадад оролцож 1-ээс 3-р байрт шалгарсан элсэгчийн сургалтын төлбөрийн 50-100 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Үүнд:
    • Олон улсын олимпиадад оролцож 1-ээс 3-р байр эзэлсэн элсэгчид 100 хувь;
    • Улсын олимпиадад оролцож 1-р байрт шалгарсан элсэгчид 100 хувь;
    • Улсын олимпиадад оролцож 2-р байрт шалгарсан элсэгчид 75 хувь;
    • Улсын олимпиадад оролцож 3-р байрт шалгарсан элсэгчид 50 хувь;
  2. МУ-ийн Засгийн газрын 2024 оны 03 сарын 06-ны өдрийн 103 дугаар тогтоол “Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.1-2.7 дахь заалтын тавигдах шаардлагыг хангасан бол төрөөс төлбөрийг бүрэн санхүүжүүлнэ.
  3. Монголын сайхан бичигтэн уралдаанаас шалгарсан, суралцах эрх (ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын хөтөлбөрүүдээс сонгоно) авсан элсэгчийн суралцах хугацааны сургалтын төлбөрийг Засгийн газрын буцалтгүй тэтгэлгээр 100 хувь олгоно.
  4. Орон нутгийн салбар сургуулиуд бие даасан тэтгэлэг, хөнгөлөлтийн нөхцөлтэй байж болно.

МУИС-д суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний суралцагсдын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй суралцагчийг урамшуулах, шилдэг элсэгчдийг дэмжих зорилгоор тэтгэлэг олгодог. Энэхүү тэтгэлэгт гадаад, дотоодын 20 гаруй байгууллага, хувь хүмүүсийн нэрэмжит тэтгэлэг, мөн “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг” хамаарагдах бөгөөд жил бүр 400 гаруй оюутанд тэтгэлэг олгогддог.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
БСШУСЯ-ны Боловсролын зээлийн сан төрийн бодлого хөтөлбөрийн хүрээнд дээд боловсрол эзэмшиж буй оюутан залууст зээл, буцалтгүй тусламж олгох үйлчилгээг хэрэгжүүлэн зохион байгуулдаг.
Оюутны хөгжлийн зээл: Оюутан, суралцагчийн сурах бололцоог нэмэгдүүлэх, дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үйлчилгээ бөгөөд шинэ элсэгчдийн хувьд ЭЕШ оноо 600 дээш бол хамрагдах боломжтой.
Буцалтгүй тусламж: Монгол Улсын Засгийн газрын 71-р тогтоол, 19-р тогтоолын дагуу бүтэн өнчин, суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, өрхийн нэг гишүүн нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдэд тус тус буцалтгүй тусламж олгож байна.

Монгол Улсын Их Сургууль

Байршил:

Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Утас:

75754400, 77307730 – 1122, 1124