МУИС-д хэзээ, хэрхэн элсэх вэ?
- Элсэлтийн бүртгэл орон даяар 2024 оны 06 дугаар сарын …-ны өдрийн 09:00 цагт нээж, 06 дугаар сарын …..-ны өдрийн 12:00 цаг хүртэл https://burtgel.num.edu.mn хаягаар явагдана. Элсэх хүсэлт гаргагч нь элсэлтийн системд нэвтрэхдээ БҮТ-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан (Бүртгүүлэх гарын авлагатай танилцах) нэвтэрнэ.
- Бүртгүүлэгч нь Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-өөс зохион байгуулдаг элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн харьяалагдах бүсэд өрсөлдөнө. Бүсийг тогтоохдоо УИХ-ийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” бодлогын хүрээнд заасан дараах бүсчлэлийг баримтална. Үүнд: Зүүн бүсэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говийн бүсэд Төв[1], Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Алтайн бүсэд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Баруун бүсэд Ховд, Баян-Өлгий, Увс, Хангайн бүсэд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Архангай, Хөвсгөл, Завхан аймаг, Төвийн бүсэд Улаанбаатар хот хамаарна.
-
Бүртгүүлэгч нь МУИС-ийн Шинжлэх ухааны сурryуль (ШУС), Мэдээллийн технологи, электроникийн сургууль (МТЭС), Инженер технологийн сургууль (ИТС), Бизнесийн сургууль (БС), Хууль зүйн сургууль (ХЗС), Улс төр судлал, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль (УТОУХНУС), Завхан аймаг дахь МУИС-ийн Бизнес, мэдээллийн технологийн сургууль, МУИС-ийн Баруун бүсийн сургууль, МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн бакалаврын хөтөлбөр, хамтарсан хөтөлбөр сонгож бүртгүүлнэ.
- Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн Монгол улсын иргэн БШУЯ-ны сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны А/347 тоот тушаалаар баталсан “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх журам”-ыг баримтална.
[1] Төв аймаг Төвийн бүсэд хамаарах боловч Улаанбаатар хотын төгсөгчийн тоо, чанараас шалтгаалан Говийн бүсэд багтаасан болно.
МУИС-д хэн элсэх боломжтой вэ?
- Бүртгүүлэгч нь Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-ийн хүчинтэй батламжтай, эсвэл 2023 онд ЭЕШ өгөхөөр БҮТ-д бүртгүүлсэн байна. Бүртгүүлэгч нь МУИС-ийн оюутан бол бүртгүүлэх боломжгүй.
Дараах бүртгүүлэгчийг шилдэг элсэгч гэж үзэн МУИС-д шууд элсүүлнэ. Үүнд:
- БШУЯ-наас тогтоосон Олон улсын олимпиадад оролцож 1-ээс 3-р байр эзэлсэн, Улсын олимпиадад оролцож энэ журмын Хүснэгт 2-т заасан нөхцөлийг хангасан ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчийг тухайн чиглэлээр шууд элсүүлнэ.
- Англи хэлний олон улсын шалгалтын IELTS 5, TOEFL iBT 45, PTE 40.8-аас дээш оноотой бүртгүүлэгчдийг гүйцэтгэлийн хувиар жагсааж[1], эхний 10 байр эзэлсэн бүртгүүлэгчийг ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарт шууд элсүүлнэ.
- Кембрижийн олон улсын AS (A) түвшний шалгалтын b (B) -ээс дээш, IB (international baccalaureate) хөтөлбөрийн 4-өөс дээш үнэлгээтэй бүртгүүлэгчдийг сургууль бүрд суурь шалгалтад тооцохоор заасан хичээлээр нь онооны дарааллаар жагсаан, эхний 3 байр эзэлсэн бүртгүүлэгчийг шууд элсүүлнэ.
- Комиссын зүгээс спортын өндөр ур чадвартай 10 хүртэлх бүртгүүлэгчийг шалгаруулж, гэрээ байгуулж БС/ХҮС /хяналтын тоо-2/, ШУС, ХШУИС, ДС, ХС, ЗС-д элсүүлж болно (Олимп, тив, дэлхийн тэмцээнээс медальт болон шагналт байранд шалгарсан, улсын өсвөр үеийн, улсын идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд медальт байранд шалгарсан бүртгүүлэгчдийг гаргасан амжилтаар нь эрэмбэлж сонгуулна).
[1] Шалгалт бүрийн хамгийн дээд оноог 100 хувь гэж үзэж авсан оноог хувьд шилжүүлснээр гүйцэтгэлийн хувь гарна.
Элсэх эрхээ хэрхэн баталгаажуулах вэ?
- Бүртгүүлэгчийн тооцоолсон оноог бүрэлдэхүүн/салбар сургууль тус бүрээр бодож ОНООНЫ ЖАГСААЛТ гаргах ба элсэх эрх олгох үйл ажиллагааг 2024 оны 06 дугаар сарын ….-ний өдрийн 12:00 цагт эхлүүлж, ….. дугаар сарын …..-ны өдрийн 12:00 цагт дуусгана.
- Бүртгүүлэгч хяналтын тоонд багтсан эсэхээ онооны жагсаалт гарсны дараа элсэлтийн системд нэвтэрч шалгана. Бүртгүүлэгч хяналтын тоонд багтаж элсэх эрхтэй болсноос хойш 4[1] цагийн дотор элсэх эрхээ баталгаажуулна. Энэ хугацаанд баталгаажуулаагүй тохиолдолд МУИС-д элсэхээс татгалзсан гэж үзэн жагсаалтын дараах бүртгүүлэгчид элсэх эрхийг шилжүүлнэ.
- Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч журмын 6.6-д заасан хугацаанд элсэлтийн системд нэвтэрч, элсэн суралцах бүрэлдэхүүн/салбар сургуулийн ерөнхий суурь хичээлийн 1 багц цагийн төлбөрийг төлж, элсэх эрхээ баталгаажуулна. [1] Комиссын шийдвэрээр эрх баталгаажуулах хугацааг өөрчилж болно.
Элсэх эрх баталгаажуулах заавартай доорх холбоосоор орж танилцана уу
https://burtgel.num.edu.mn/bachelor/modules/body/help/bakalavr/Newtopic12.html
- Элсэгч нь 2024 оны …. дугаар сарын ….-ны 15:00 цаг хүртэл https://burtgel.num.edu.mn системийн бакалаврын өдрийн элсэлт хэсэгт нэвтэрч маягт бөглөж, “МУИС-д суралцагч суралцуулах гэрээ”-г зөвшөөрсөн эсэхээ баталгаажуулж, цахим хэлбэрээр бүртгүүлж, оюутан болох хүсэлт илгээж, оюутны хувийн дугаар, нууц үг авна.
- Элсэлтийн журмын 7.1-д заасан хугацаанд оюутан болж бүртгүүлээгүй тохиолдолд МУИС-д элсэхээс татгалзсан гэж үзнэ.