МУИС-нь Оюутны 5 байртай жилдээ 1500-1600 оюутан хүлээн авах чадалтай. Үүнд:

  • Оюутны I – байрны 4 давхарт Гадаад оюутан, оюутан солилцооны суралцагч бусад давхарт нь Монгол оюутан
  • Оюутны II – байрны 4 давхарт магистр, докторын оюутан бусад давхарт бакалаврын оюутнууд
  • Оюутны III – байранд Монгол оюутнууд
  • Оюутны IV – байранд Гадаадын оюутан, мэргэжилтэн багш,  зочин профессорууд
  • Оюутны V – байранд Монгол оюутнууд тус тус амьдардаг.

Оюутны байранд бүртгүүлэх, оршин суухтай холбоотой зөвлөгөө, мэдээллийг МУИС-ийн албан ёсны цахим хуудсууд, оюутанд зориулсан мэдээллийн самбарт байршуулах бөгөөд “Элсэгчдэд зориулсан чиглүүлэх үйл ажиллагаа”-ны үеэр болон Оюутан, төгсөгчийн хэлтсээс мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой. Зааврыг үзэх бол энд дарж орно уу.

Оюутны байрны журмыг /энд дарж/ дэлгэрүүлж үзнэ үү.

Оюутны дотуур байрны байршил:

Оюутны байр Байршил  1 жилийн төлбөр /₮/
1 Оюутны I – байр СБД-ийн 6-р хороо, Бага тойруу-47, хичээлийн 2-р байрны чанх ард 630.000
2 Оюутны II – байр СБД-ийн 6-р хороо, Бага тойруу-47, Залуучууд зочид буудлыг урд талд 450.000
3 Оюутны III – байр СБД-ийн 8-р хороо, оюутны 5-р байрны чанх урд талд 630.000
4 Оюутны IV– байр СБД-ийн 8-р хороо хуучнаар Ардын эрх сонины зүүн талд Дашчойлон хийдийн зүүн талд 500 ам доллар
5 Оюутны V – байр СБД-ийн 8-р хороо, ЕБС-ийн 2-р дунд сургуулийн баруун талд 450.000

Оюутны байрны танилцуулга: /энд дарж үзнэ үү/

Оюутны байрны бүртгэл: /Бүртгүүлэгч нь МУИС-ийн оюутны дотуур байрны журмын дагуу бүртгүүлнэ/ Үүнд:

  1. Байранд орох хүсэлт гаргагч нь МУИС-ийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн идэвхитэй төлөвийн суралцагч байх бөгөөд дотуур байранд амьдрах хүсэлт гаргах, баталгаажуулах үйл ажиллагааг СиСи мэдээллийн систем /цаашид мэдээллийн систем гэх/-д нэвтэрч зохих зааврын дагуу гүйцэтгэнэ. Шинэ элсэгчийн хувьд суралцагчийн бүртгэлийн дугаар, мэдээллийн системд нэвтрэх эрх авсан байх шаардлагатай.
  2. Байранд амьдрах хүсэлтийг 08-р сарын 20-ны өдрөөс эхлэн /тухай өдөр амралтын өдөр байвал дараагийн ажлын өдөрт шилжүүлнэ/ 08-р сарын 27-ны өдрийг дуустал мэдээллийн системээр авах бөгөөд суралцагч амьдрах байр, давхрыг сонгон хүсэлт гаргана.
  3. Хүсэлт хүлээн авах хугацаа дууссаны дараа суралцагчдын системд гаргасан хүсэлтийг харгалзан байр болон давхрын сонголтын дагуу журмын 2.1.7-д заасан эрэмбээр жагсаалт үүсгэнэ.
  4. Жагсаалт гарсан өдрөөс эхлэн амьдрах өрөөгөө сонгон баталгаажуулах үйл ажиллагаа эрэмбийн дагуу тус тус 24 цагийн зайтайгаар  нээгдэж, нийт баталгаажуулалтын үйл ажиллагаа 7 хоногийн хугацаанд явагдаж дуусна.
  5. Мэдээллийн системд нэвтрэн амьдрах өрөөгөө сонгосон суралцагч зааврын дагуу дотуур байрны төлбөрийг 24 цагийн дотор цахимаар төлснөөр баталгаажилт бүрэн хийгдэнэ.
  6. Нэгэнт баталгаажуулалт хийгдсэн өрөөг өөрчлөхгүй тул суралцагч тухайн эрэмбэд орох мэдээллийг системд оруулан, амьдрах байр, давхар, өрөөгөө сонгон баталгаажуулалт хийхдээ үнэн зөв, хариуцлагатай хандах шаардлагатай.
  7. Эрэгтэй, эмэгтэй суралцагч нэг өрөөнд хамт байрлахгүй бөгөөд хүйсийн байдлаар өөp өөp давхарт байрлахаар системд сонголт хийгдэнэ. Тухайн жил бүртгүүлсэн суралцагчийн хүйсийн харьцаанаас шалтгаалан давхрын сонголтыг систем дээр өөрчилж болно.
  8. Байранд хүсэлт гаргахтай холбоотой бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдвол байранд оруулахгүй, байранд орсон хойно бичиг баримт хуурамчаар үйлдсэн нь тогтоогдвол байрнаас гаргаж төлбөрийг буцаан олгохгүй.
  9. Байранд хүсэлт гаргах, баталгаажуулах, амьдрахтай холбоотой зөвлөгөө мэдээллийг МУИС-ийн албан ёсны цахим хуудас, оюутны байрны мэдээллийн самбар, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээнэ
  10. Хүсэлт гаргасан суралцагчдын жагсаалт үүсгэн баталгаажуулалтыг хийхдээ тухайн суралцагчийн суралцаж буй түвшин, харьяаллын дагуу дараах эрэмбийг баримтална.

Үүнд:

  • Хөдөө, орон нутгийн харьяалалтай, 1-р түвшний суралцагчид
  • Хөдөө, орон нутгийн харьяалалтай, 2-р түвшний суралцагчид
  • Хөдөө, орон нутгийн харьяалалтай, 3,4,5-р түвшний суралцагчид
  • Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн суралцагчид
  • Ахисан түвшний суралцагчид

МУИС-ийн оюутны байранд байрлах: /Журмын дагуу/

Бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй болон МУИС-д суралцаж буй төрсөн ах дүүс, гэр бүлтэй /гэрлэлтийн баталгаатай байх/ суралцагчдад зориулсан тусгай өрөө байж болно. Тухайн өрөөнд орох хүсэлтийг холбогдох материалыг бүрдүүлэн заасан хугацаанд мэдээллийн системээр дамжуулан гаргана. Хүсэлтийн дагуу холбогдох материалыг Оюутан, төгсөгчийн хэлтсийн мэргэжилтэн хянан үзээд өрөөний хуваарилалт хийж баталгаажуулах боломжоор хангана.

Байрны хуваарилалтын шийдвэрийн дагуу МУИС-ийг төлөөлөн байрны зохион байгуулагч суралцагч бүртэй гэрээ байгуулна.

Байранд амьдрах эрх авсан бүх түвшний суралцагч хичээлийн бүтэн жилээр гэрээ байгуулна. Хичээлийн xaгac жилээр төгсөх /Элсэлт, бүртгэлийн хэлтсийн тодорхойлолтыг үндэслэн/ суралцагч гэрээг xaгac жилийн хугацаатай хийж болно. Гэрээ байгуулахдаа дараах материалыг бүрдүүлж байрны зохион байгуулагчид өгнө. Үүнд:

  • Эрүүл мэндийн хуудас;
  • Байрны төлбөр төлсөн баримт;
  • Гэнэтийн ослын даатгал төлсөн баримт;
  • Эрүүл мэндийн даатгал төлсөн баримт;

Гэрээний нэг хувийг байрны зохион байгуулагч хадгалж, нэг хувийг суралцагчид өгч байрлуулна.

Дотуур байртай холбогдолтой гомдол саналыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Оюутан суралцагсад дотуур байртай холбоотой аливаа санал гомдлоо Байрны зохион байгуулагч, Оюутан, төгсөгчийн хэлтсийн мэргэжилтэн нарт биеэр гаргаж болно. Ирсэн гомдол саналыг холбогдох албан тушаалтан судлан шийдвэрлээд эргэн мэдэгдэнэ.

 

Монгол Улсын Их Сургууль

Байршил:

Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Утас:

77307730,75754400 – 1122, 1123, 1124, 1125, 1126, 1127, 1128, 1129