ЭЛСЭГЧДЭД ОЛГОХ ТЭТГЭЛЭГ

  1. БШУЯ-наас тогтоосон Олон улсын олимпиад болон улсын олимпиадад оролцож 1-ээс 3-р байрт шалгарсан элсэгчид сургалтын төлбөрийн 50-100 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно. Үүнд:
    • Олон улсын олимпиадад оролцож 1-ээс 3-р байр эзэлсэн элсэгчид 100 хувь;
    • Улсын олимпиадад оролцож 1-р байрт шалгарсан элсэгчид 100 хувь;
    • Улсын олимпиадад оролцож 2-р байрт шалгарсан элсэгчид 75 хувь;
    • Улсын олимпиадад оролцож 3-р байрт шалгарсан элсэгчид 50 хувь;
    2. ЭЕШ-ын өндөр үнэлгээтэй элсэгчдэд сургалтын төлбөрийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно. Үүнд:
    • Суурь шалгалтад 700 буюу түүнээс дээш оноо авч ШУС-ийн БУС-ийн Багц 2-д элссэн элсэгчдэд сургалтын төлбөрийн 100 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно. Цаашид суралцагч сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш оноотой суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийн 100 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно.
    • ШУС-ийн БУС-ын багц 3, ХУС-ын багц 2, ЭС-ийн багц 2 дахь багш мэргэжлийн хөтөлбөрт элссэн элсэгч нь ЭЕШ-д 650-750 оноо авсан бол 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол 100 хувь сургалтын төлбөрийг төрөөс эхний улиралд чөлөөлнө. Цаашид суралцагч сурлагын голч дүн 3.0 болон түүнээс дээш оноотой суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийг үргэлжлүүлэн 100 хувь олгоно.
    • Суурь шалгалтад 650 буюу түүнээс дээш оноо авч ШУС-ийн БУС-ийн Багц 2-т элссэн элсэгчдэд сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно. Цаашид суралцагч сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш оноотой суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно.
    • Суурь шалгалтад 750 буюу түүнээс дээш оноо авч ШУС, ХШУИС, Завхан сургууль, Эрдэнэт сургуульд элссэн элсэгчдэд сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно.
    • Суурь шалгалтад 780 буюу түүнээс дээш оноо авч ХЗС, БС, ОУХНУС-д элссэн элсэгчдэд сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно.
    • МУИС-ийн Байгаль эх лицей сургуулийн төгсөгч нь суурь шалгалтад 650 болон түүнээс дээш оноо авч ШУС-ийн БУС, ХШУИС-д элссэн бол сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно.
    • ХШУИС-ийн 2+2 хөтөлбөрт элссэн элсэгчийг дэмжих бодлогоор сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно. Дараагийн улирлаас сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш тохиолдолд сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно.

МУИС-д суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний суралцагсдын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй суралцагчийг урамшуулах, шилдэг элсэгчдийг дэмжих зорилгоор тэтгэлэг олгодог. Энэхүү тэтгэлэгт гадаад, дотоодын 20 гаруй байгууллага, хувь хүмүүсийн нэрэмжит тэтгэлэг, мөн “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг” хамаарагдах бөгөөд жил бүр 400 гаруй оюутанд тэтгэлэг олгогддог.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
БСШУСЯ-ны Боловсролын зээлийн сан төрийн бодлого хөтөлбөрийн хүрээнд дээд боловсрол эзэмшиж буй оюутан залууст зээл, буцалтгүй тусламж олгох үйлчилгээг хэрэгжүүлэн зохион байгуулдаг.
Оюутны хөгжлийн зээл: Оюутан, суралцагчийн сурах бололцоог нэмэгдүүлэх, дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үйлчилгээ бөгөөд шинэ элсэгчдийн хувьд ЭЕШ оноо 600 дээш бол хамрагдах боломжтой.
Буцалтгүй тусламж: Монгол Улсын Засгийн газрын 71-р тогтоол, 19-р тогтоолын дагуу бүтэн өнчин, суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, өрхийн нэг гишүүн нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдэд тус тус буцалтгүй тусламж олгож байна.

Монгол Улсын Их Сургууль

Байршил:

Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Утас:

75754400, 77307730 – 1122, 1123, 1124, 1128, 1129