МУИС-ийн босго оноо нь Улаанбаатар дахь бүрэлдэхүүн сургуулийн хувьд тус бүр /суурь болон дагалдах/ 480 онооноос багагүй, Завхан сургууль, Эрдэнэт сургуулийн хувьд 400 онооноос багагүй байна (БСШУСЯ-аас баталсан босго оноо).

Тооцоолсон оноо гэж юу вэ?

”Суурь” шалгалтад тооцохоор заасан хичээлээс хамгийн өндөр оноо авсан шалгалтын оноог 0.7, “Дагалдах” шалгалтад тооцохоор заасан хичээлээс хамгийн өндөр оноо авсан шалгалтын оноог 0.3 -аар үржүүлж нэмсэн нийлбэрээр тооцоолсон оноог бодно.
Жишээ нь: ”Суурь” шалгалтад МАТЕМАТИК-751, “Дагалдах” шалгалтад НИЙГМИЙН ТУХАЙ МЭДЛЭГ-685 бол тооцоолсон оноо нь (751*0,7)+(685*0,3)=525.7+205.5=731,2 болно.

Монгол Улсын Их Сургууль

Байршил:

Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Утас:

77307730,75754400 – 1122, 1123, 1124, 1125, 1126, 1127, 1128, 1129