Оройн хөтөлбөрийн бүртгэл:

06 дугаар сарын 20-ноос 08 дугаар сарын 20-ний өдрийг дуустал

Эчнээ хөтөлбөрийн бүртгэл:

07 дугаар сарын 20-ноос 09 дүгээр сарын 20-ний өдрийг дуустал

БҮРТГҮҮЛЭГЧ НЬ

  • Шаардлагатай бичиг баримтаа бүрэн оруулж, Хөтөлбөр сонгох (ОРОЙ / ЭЧНЭЭ) хэсгээс элсэхийг хүссэн хөтөлбөрөө сонгон бүртгэлийн хураамжаа төлж баталгаажуулна.
  • Бүртгүүлэгч хэдэн ч хөтөлбөрт бүртгүүлэн шалгуулж болох ба элсэлтийн шалгалтандаа тэнцсэн зөвхөн нэг хөтөлбөрт суралцах эрх авна.
  • Бүртгүүлэгч бүртгүүлсэн хөтөлбөрийн тоогоор бүртгэлийн хураамжийг цахимаар төлнө.
  • Бүртгэлийн хураамжаа төлөөгүй бүртгүүлэгч шалгалтанд орох боломжгүй.
  • Шалгалтын хуваарь цэс дэх хуваарийн дагуу ирж /иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримттай ирэх/ элсэлтийн шалгалт өгнө.

БҮРТГҮҮЛЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • МУИС-ийн бакалаврын оройн хөтөлбөрт бакалаврын зэрэгтэй иргэнийг элсүүлэх ба Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн байхыг шаардахгүй.
  • Бүртгүүлэгч нь элсэхийг хүссэн хөтөлбөрт харгалзах элсэлтийн шалгалт өгнө.
  • Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийнэ.
  • Өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын диплом нь БСШУСЯ-ны Боловсролын сургалтын мэдээллийн системд бүртгэгдсэн байх.
  • Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө “МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт оюутан элсүүлэх журам”-тай танилцах үүрэгтэй.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Бүртгүүлэгч нь бүртгэлийн нэгдсэн системд хувийн болон системийн шаардсан бусад мэдээллийг зааврын дагуу бөглөж, дараах бичиг баримтын эх хувийг сканердаж цахим хэлбэрээр хавсаргана.

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
  • Өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын диплом, хавсралтын хамт (Гадаадад бакалаврын боловсрол эзэмшсэн бол албан ёсны орчуулга хийлгэн, нотариатаар батлуулсан байх)
  • Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй байх)

Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна.

Монгол Улсын Их Сургууль

Байршил:

Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Утас:

77307730,75754400 – 1122, 1123, 1124, 1125, 1126, 1127, 1128, 1129