Эрдэм боловсролыг эрхэмлэгч Таныг Монгол улсын ууган их сургуульд элсч шилдэг эрдэмтэн багш нарын удирдлага дор, авьяас билиг дүүрэн үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа хүн төрөлхтний бүтээсэн мэдлэгийн охь шимээс суралцаж, чанартай боловсрол эзэмшихийг урьж байна. Манай сургуулийн шинэ хөтөлбөр таныг авьяас чадвараа нээн хөгжүүлж, сонирхсон чиглэлээрээ сонголт хийж хавсарга болон давхар мэргэшин суралцах өргөн боломж олгоно.

Бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгч нь МУИС-ийн Шинжлэх ухааны сурryуль (ШУС), Мэдээллийн технологи, электроникийн сургууль (МТЭС), Инженер технологийн сургууль (ИТС), Бизнесийн сургууль (БС), Хууль зүйн сургууль (ХЗС), Улс төр судлал, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль (УТОУХНУС), Завхан аймаг дахь МУИС-ийн Бизнес, мэдээллийн технологийн сургууль, МУИС-ийн Баруун бүсийн сургууль, МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн  бакалаврын хөтөлбөр, хамтарсан хөтөлбөр сонгож бүртгүүлнэ.

  1. ЭЛСЭХ ХҮСЭЛТ ХЭРХЭН ГАРГАХ ВЭ?

Элсэлтийн бүртгэл орон даяар 2024 оны 06 дугаар сарын …-ны өдрийн 09:00 цагт нээж, 06 дугаар сарын …-ны өдрийн 12:00 цаг хүртэл https://burtgel.num.edu.mn хаягаар явагдана. Элсэх хүсэлт гаргагч нь элсэлтийн системд нэвтрэхдээ БҮТ-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан (Бүртгүүлэх гарын авлагатай танилцах) нэвтэрнэ.

Бүртгүүлэгч нь хэдэн ч бүрэлдэхүүн/салбар сургуулийн хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрт бүртгүүлж болох ба бүртгэлийн хураамж 10800 төгрөг, орон нутгийн салбар сургууль 1200 төгрөг байна. Бүртгэлийн хураамжийг онлайнаар төлж бүртгэлээ баталгаажуулна.

(ЭЕШ-ыг 2 удаа өгсөн бол бүртгэл тус бүрээр хүсэлт гаргаж бүртгүүлнэ). Системд шаардлагатай мэдээллээ үнэн зөв оруулан баталгаажуулна.

 ЭЛСЭГЧИЙГ ХЭРХЭН ШАЛГАРУУЛАХ ВЭ?

Бүртгүүлэгчийн тооцоолсон оноог бүрэлдэхүүн/салбар сургууль тус бүрээр бодож  ОНООНЫ ЖАГСААЛТ гаргах ба элсэх эрх олгох үйл ажиллагааг  2024 оны 06 дугаар сарын ….-ний өдрийн 12:00 цагт эхлүүлж, 07 дугаар сарын ….-ны өдрийн 12:00 цагт дуусгана.

Бүртгүүлэгч нь Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-өөс зохион байгуулдаг элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн харьяалагдах бүсэд өрсөлдөнө.

Бүс нь:

Алтайн бүс: Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай

Баруун бүс: Баян-Өлгий, Увс, Ховд

Говийн бүс: Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв

Зүүн бүс: Дорнод, Сүхбаатар, Хэнтий

Төвийн бүс: Улаанбаатар хот

Хангайн бүс: Архангай, Булган, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл

 ЭЛСЭХ ЭРХ ХЭРХЭН ОЛГОХ ВЭ?

Бүртгүүлэгч хяналтын тоонд багтсан эсэхээ онооны жагсаалт гарсны дараа элсэлтийн системд нэвтэрч шалгана. Бүртгүүлэгч хяналтын тоонд багтаж элсэх эрхтэй болсноос хойш 4[1] цагийн дотор элсэх эрхээ баталгаажуулна. Энэ хугацаанд баталгаажуулаагүй тохиолдолд МУИС-д элсэхээс татгалзсан гэж үзэн жагсаалтын дараах бүртгүүлэгчид элсэх эрхийг шилжүүлнэ.

Хэд хэдэн бүрэлдэхүүн/салбар сургуулийн хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрийн хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг бүрэлдэхүүн/салбар сургуулийн багц, хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрөөс сонгон элсэнэ.

 ЭЛСЭГЧИЙГ ХЭРХЭН БҮРТГЭХ ВЭ?

Элсэгч нь 2024 оны 08 дугаар сарын …. -ны 15:00 цаг хүртэл https://burtgel.num.edu.mn системийн бакалаврын өдрийн элсэлт хэсэгт нэвтэрч маягт бөглөж, “МУИС-д суралцагч суралцуулах гэрээ”-г зөвшөөрсөн эсэхээ баталгаажуулж, цахим хэлбэрээр бүртгүүлж, оюутан болох хүсэлт илгээж, оюутны хувийн дугаар, нууц үг авна.

Дээрх заасан хугацаанд оюутан болж бүртгүүлээгүй тохилдолд МУИС-д элсэхээс татгалзсан гэж үзнэ.

Монгол Улсын Их Сургууль

Байршил:

Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Утас:

75754400, 77307730 – 1122, 1123, 1124, 1128, 1129