Тооцоолсон оноо гэж юу вэ?
”Суурь” шалгалтад тооцохоор заасан хичээлээс хамгийн өндөр оноо авсан шалгалтын оноог 0.7, “Дагалдах” шалгалтад тооцохоор заасан хичээлээс хамгийн өндөр оноо авсан шалгалтын оноог 0.3 -аар үржүүлж нэмсэн нийлбэрээр тооцоолсон оноог бодно.
Жишээ нь: ”Суурь” шалгалтад МАТЕМАТИК-751, “Дагалдах” шалгалтад НИЙГМИЙН ТУХАЙ МЭДЛЭГ-685 бол тооцоолсон оноо нь (751*0,7)+(685*0,3)=525.7+205.5=731,2 болно.